ЖДҮДСангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцтол "Нэхүүл" хөдөлгөөнийхөн тэмцэнэ

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа бөгөөд МАН-ын дарга тодорхой хүмүүсийг намаас хөөнө, хариуцлага тооцно гэсэн боловч иргэдийг хуурсан хэмээн үзэж байгаа тул "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөнөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ.Тус холбооныхон арваннэгдүгээр сарын 14-16-нд өлсгөлөн зарлах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөвшөөрөл өгөөгүй нь иргэд үзэл бодлоо хуулийн дагуу илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна гэсэн юм.

Гэсэн ч тус холбооны гурван гишүүн өөрсдийн хүсэлтээр өлсгөлөн зарлах гэж байгаагаа дуулгалаа. Жирийн иргэн гар утас хулгайлсны төлөө жилийн ял эдэлж байхад ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан гишүүдэд огт хариуцлага тооцохгүй байгааг шударга бус хэмээн шүүмжилж буй. Тиймээс ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэсэн ганц л шаардлагыг тавьж байгаагаа илэрхийллээ. Энэ хариуцлагыг тооцтол "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөн тэмцсээр байхаа мэдэгдэв.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.212.116.230)

    2018-12-06

    Орхигдоод бгаа сэдэв! ЗГ, төр, их хурал, эндүү ташуу хамааралтнууд бүгд ёс зүйгээ Энхболд даргаар үнэлүүлж үз

  • Ekhbold (160.13.93.1)

    2018-12-06

    Enkhbold-iin 60 terbumaas huvi hurtsen humuus baina. Ichij amidartsgaaya.

  • Ekhbold (160.13.93.1)

    2018-12-06

    Enkhbold-iin 60 terbumaas huvi hurtsen humuus baina. Ichij amidartsgaaya.