СЕХ-оос Хэнтийн нөхөн сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүллээ

Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заасан.

Иймд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргуулах саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд хүргүүллээ.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (198.84.166.138)

    2018-12-07

    Сонгуулийн ерөнхий хороо гэж утсан хүүхэлдэй байнаа.