Даргагүй хот боллоо

Хотын дарга С.Батболд өнөөдөр /2018.12.10/ албан тушаалаасаа огцорч, ажлаа хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг  хүндэтгэн хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн байсан бол өнөөдөр тэрбээр захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

Б.Зулсар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.30.178)

    2018-12-11

    ug ni hotiig mash sain udirdaj baisan ymsan

  • мөөги (66.181.160.85)

    2018-12-10

    САНДУЙ ҮҮЛ 2-Г САЙН ХАР ХУЛГАЙ ХИЙЖ МАГАД