Үхрийн цул мах 10210, хонины ястай мах 6680 төгрөгийн үнэтэй байна

2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.4 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнийг танилцуулбал, хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Өмнөх долоо  хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна. Түүнчлэн нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/  мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Харин гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногоос луувангийн үнэ 3.2 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Савласан /1 литр/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер” /0.5 литр/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногоос элекстер” /0.5 литр/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй, харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувь, өмнөх долоо хоногоос 3.1 хувиар өссөн байна.

Эх сурвалж: ҮСХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)