Манай хот агаарын бохирдлын хэмжээгээрээ аюулын харанга дэлдэж эхэллээ

“Агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрч,утаанд угаартаж үхлээ” гэж шүүмжлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өглөө бүр Улаанбаатар хотын агаар чанарын индексийг гаргадаг. Тэгвэл өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар Зуун айл орчимд 252 буюу бохирдол хамгийн их байгаа аж. Харин  хотын төв баруун дөрвөн зам дахь харуул 209-ийг зааж бохирдлоороо удаалж байна.

Хотын хэмжээнд 10.00-11.00 цагийн орчимд агаарын бохирдол оргилдоо хүрдэг.  Мөн дэлхийд агаарын бохирдлын ранкаараа 5-т орж байгааг харахад  манай хот агаарын бохирдлын хэмжээгээрээ аюулын харанга дэлдэж эхэллээ гэсэн үг.

Агаарын бохирдол ихтэй үед РМ-2 шүүгчтэй амны хаалт зүүж заншихыг Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зөвлөсөөр байна. 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)