Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан энэ сарын 14-ний өдөр болсон. Тус  хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.

Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 3 шүүгчид холбогдох 2 гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин 1 шүүгчид холбогдох 1 гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)