600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. 

Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

  Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

  Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд  туршилтын журмаар шахмал түлш борлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хэрэглэгч (202.21.116.66)

    2019-01-08

    хаанаас худалдаж авах вэ?

  • иргэн (202.9.43.179)

    2018-12-22

    Бадамхатан зэрэг манай уул уурхайн эрдэмтэд, инженерүүд, оролцож хийж байгаа ажил ургиштай байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин үүний сурталчилгааг зурагтаар хэрэглэгч нартай уулзуулж үр дүнгийг нь сонсгоо. Зарим иргэд эсрэг юм ярихыг сонсож ийм сэтгэгдэл төрлөө. Магадгүй өөр шахмал түлш зарж байгааг ч хянаж шалгахад гэмгүй. Одоо дарга хүний үгийг, төрийн хүний үгийг олон нийт тэр болгон ойшоохгүйээ. энэ түлшийг хэрэглэж байгаа иргэд өөрсдийнх нь үг илүү хүртээмтэй шүү.