Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн зээлийн асуудал, “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Эдийн засгийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн тухай болон 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх ХНХ-ын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох юм.

Мөн өнөөдөр 10.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гийн зээлийн асуудал “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэхээр товлосон байна.

 

Н.Амгалан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.124.131)

    2019-01-08

    Монголын төрийн алтан аргамж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэн хамгаалагч байх Ерөнхийлөгч ийм хууль өргөн барьсан нь хөгийн бөгөөд зөвхөн монголд харж болох гамшиг. Тэр Хүүкийн 32-ын хэн нь ч ийм хууль өргөн барьж болох шүү дээ. Бат-Үүл баатар яалтачгүй л үнэнийг бичсэн байна лээ. "60" буруу. Тэгэхдээ энэ бол цөөн хүний яриа, гүйцэтгэлгүй, бас зохиомол баяжуулалттай, цөөн хэлэн төг боссон бол тэр нь хувь хүний сайн дураар өгсөн мөнгө. Бас бүхий л намд адилхан ийм зүйл бий. Ёс зүйн л асуудал яригдана. ХАРИН ЖДҮ БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЛУЙВАРДСАН ТОМ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. ХАМГИЙН ГОЛ НЬ ЯДУУ, ДУНД АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ХӨРӨНГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АВЧ АШИГЛАСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ. Хууль, хяналтынхан хараат бусаар үнэн бодитой шалган тогтоож чадах эсэхийг харъя даа.

  • Зочин (103.206.195.166)

    2019-01-08

    Байнгын хороод хуралдаж чадахгүй биз дээ. Ерөнхийлэгчийн өргөн барьсан хуулийг хэлэдлцвэл ирц бүрдэнэ, бусад тохиолдолд байнгын хороодын хурлын ирц бүрдэхгүй.