Хот хоорондын автобус осолдож, хоёр хүн нас барж, 30 гаруй хүн гэмтжээ

Нийслэлээс Дорноговь чиглэлийн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөөний 06 цагийн орчим Замын-Үүд хотын төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас жолооч, нэг зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна.

Гэмтсэн хүмүүст Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлэгээс тусламж үзүүлж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж эхэлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоохоор тус алба ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)