Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д  хүргүүлсэн. Уг асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч   Г.Солтан гишүүн тойрогтоо ажиллаж байгаа учраас хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

  Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дөнгөж сая хуралдаж нэр  бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Г.Нямаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.22.49)

    2019-01-10

    Одоо төрийг түйвээж байгаа жинхэнэ бугнууд. Зайлцгаа

  • иргэн (64.119.22.49)

    2019-01-10

    Тиймээ эд нар ард түмний эсрэг луйврыг хамгаалж байгаагаараа хэн бэ гэдгээ харууллаа. МАН-ын энэ тавьтаргүй, албан тушаалын хэнээтэй, урваач, шарваач, авилгач өвгөдийг төрөөс зайлуулах цаг болсон шүү.