НИТХ-ын төлөөлөгчид С.Мөнхчулууныг хотын даргаар сонголоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 55,8 хувийн саналаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонголоо.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн юм.  

Санал хураалтын дүн гарч хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо. Санал хураалтад нийт 43 төлөөлөгч оролцосноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлсэн байв. 

НИТХ-д оролцсон төлөөлөгчид Ерөнхий сайдад танилцуулах тогтоолыг бүгд дэмжлээ. Энэхүү тогтоол нь НИТХ-наас олонхийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон тухай тогтоол юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Tergel (202.126.88.50)

    2019-01-17

    Chi hunii gulug bj sursan zaluu shu chmg arai ch hotiin darga blghguie mini huu bitgii gordi kkk chms huuchin gomo n deer

  • зочин (124.158.95.138)

    2019-01-17

    дэмжиж байнаа мундаг дайчин хүний төлөө сэтгэлтэй залуу

  • СУМЬЯАБАЗАР (202.70.34.115)

    2019-01-17

    МӨНХЧУЛУУН БҮҮ ГОРЬД, МӨНГӨ ТАРААЖ САНАЛ ХУДАЛДАЖ АВСНЫГ ЧИНЬ ТОГТООСОН БГАА. 1. ЕРӨНХИЙ САЙД ЧАМАЙГ БУЦААЖ, ЗӨВХӨН АМАРСАЙХНЫГ ТОМИЛНО. 2. ДАРААГИЙН ИТХ-ААР АМАРААГ ОЛОНХИОР СОНГУУЛНА...................