Төрдөө үнсүүлээд тэнгэрийн орондоо мориллоо доо, буурай минь

БӨХИЙН БААСТ /1921-2019/

1921 оны намар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумнаа хүмүүн биеийг олон мэндэлсэн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн
Монголын утга уран зохиолын ертөнцөд хэлэх үгтэй хийсэн юмтай гавъяатан, олны оюуныг умдаалагч туурвигч, бусдын төлөөх сэтгэлт ховорхон хүмүүн, монголын түүхийн амьд гэрч монгол түмний хүндлэлийг хүлээсэн нэгэн ноён нуруу ийн харван одлоо. Алт шиг хүмүүс минь шил даран тэнгэрийн орноо заларч буй нь сэтгэлийн гаслан.

Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ авах үедээ:

-100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр" хэмээж байсан юм.

Б.Бааст монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон, XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ хүртсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • Zochin (66.181.178.190)

    2019-01-18

    Um maanu badi hum!

  • (49.0.219.154)

    2019-01-18

    Саяхан Ерөнхийлөгчөөсөө баатрын одонгоор шагнуулаад телевизээр гарч байсан буянтай буурал зохиолч маань бурхдын оронд морилжээ. Ум мааний бадми хум.

  • Зочин (202.179.26.59)

    2019-01-17

    Монголын нэгэн Сайхан буурай, сайн зохиолч. Хөх тэнгэртээ амгалан нойрсдоо.

  • зочин (124.158.95.14)

    2019-01-17

    УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

  • (192.82.65.224)

    2019-01-17

    Ум амгалан байг

  • (103.9.90.98)

    2019-01-17

    Монголынхоо хөх тэнгэрийн дор алтан хөрсөндөө үүрд амгалан нойрсоорой буурай минь. Ум ма ни бад ми хум

  • (203.91.115.39)

    2019-01-17

    Та минь эх орныхоо алтан хөрсөнд тайван нойрсоорой. Ум ма ни бад ми хум

  • (192.82.64.215)

    2019-01-17

    хөөрхий дөө өнгөрөхөөсөө өмнө шагнуулж сэтгэл нь нэг гийгээ байлгүй. Удам хойчдоо миний аав хөдөлмөрийн баатар шүү гэсэн сайхан нэр үлдээж дээ

  • zochin (202.179.27.145)

    2019-01-17

    um maani bad mi chum

  • Otgoo (124.158.95.187)

    2019-01-17

    Tавтай нойрсдоо буурай минь

  • Зочин (64.119.18.211)

    2019-01-17

    Ум ма ни бад мэ хум.