Монгол Улсын Хөгжлийн гарц-Олон Улсын стандартад нийцсэн чанартай боловсрол

АШУҮИС-ийн Захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө дугаарт урьж ярилцлаа.

Сайн байна уу. Боловсролын салбарын тогтвортой хөгжлийн талаар ярилцлагаа эхэлье?

Боловсролын салбарын тогтвортой хөгжлийг маш энгийнээр авч үзвэл сонгосон мэргэжил нь тухайн хүний амьдралдаа оруулсан насан туршийн хэзээ ч дундаршгүй бодит хөрөнгө оруулалт  болж чадахуйц мэдлэг, чадвар, амьдрах арга ухаан, соёл, туршлагынх нь нэгдлийг бий болгох хүчин зүйл  гэж ойлгож болох юм. Мөн хүн төрөлхтний хөгжлийн түүхийн явцад хуримтлагдсан мэдлэг, туршлагыг өөриймшүүлж өөрөө хөгжлийн процесст оролцож, мэдлэгийг дамжуулагч болж чадаж байгаагаар нь хэрхэн боловсролыг тогтвортой эзэмшиж чадаж вэ гэдгийг үнэлж болох юм. Боловсролын процесс хэрхэн тогтвортой явагдана хувь хүн болж төлөвших процесс хурдан байх болно гэж боддог. Боловсролын тогтолцоо нь дэлхий нийтийн нийтлэг чиг хандлагаас гажихгүйгээр эх орныхоо эрх ашиг, өвөрмөц онцлогт зориулагдсан философи дээр тулгуурлах нь чухал байна. Боловсролын байгууллагуудын орчныг дэлхий стандартад хүргэхгүйгээр гадны туршлагыг шууд хуулбарлаад ч төдийлөн сайн үр дүн өгөхгүй байгаа нь нотлогдоод байна. Тэгэхээр боловсролын байгууллагуудын сургалтын орчныг зохих стандартын төвшинд хүргэхгүйгээр боловсролын чанарын талаар ярих боломжгүй болж байна. Мэдлэг, мэдээлэл, ур чадварыг зөвхөн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын хэмжээнд өгөхийн хажуугаар бүх хүн амыг хамарсан насан туршийн нийгмийн боловсролыг бүхий л насанд нийцүүлэн тогтвортой олгож байж боловсролын салбарын тогтвортой хөгжил хангагдах боломжтой юм. Тийм ч учраас боловсролын салбарын тогтвортой хөгжил нь цаашлаад нийгмийн тогтвортой хөгжлийг хангах гол хүчин зүйл юм.

Монгол улсын их, дээд сургуулиуд тэр дундаа АШУҮИС энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Бидний хувьд боловсролын салбарын өөрийнх нь тогтвортой байдал их чухал бөгөөд тогтворгүй байдал нь эргээд боловсролын чанарын асуудалд, боловсролыг тогтвортой олгоход нөлөөлж байна. Манай сургуулийн хувьд бусад сургуулиудаас ялгаатай нь бид сургалт явуулахаас гадна эмнэл зүйн үйл ажиллагааг явуулж, эмнэл зүйн ур чадварыг ёс зүйтэй нь давхар суулгахад чиглэгддэгээрээ онцлог бөгөөд манай төгсөгчдийн олж авсан мэдлэг нь мэдлэг гэхээсээ илүү ур чадвар болох ёстой. Үр дүн нь хүний эрүүл мэнд дээр гардгаараа давхар хариуцлагыг үүрч байгаа юм. Тийм учраас төрийн тогтвортой тууштай дэмжлэг манай сургуульд асар их хэрэгтэй. Бид өөрсдийнхөө хэмжээнд хөгжих гэж, орчноо сайжруулах гэж хичээж л байна. Гэвч бэлтгэж гаргаж байгаа хүний их эмч, эрүүл мэндийн салбарын боловсон хүчин маань дотооддоо болоод байгаа гэж бид өөрсдөө үзээд байгаа болохоос биш дэлхийн хэмжээнд хүрэхэд болоогүй нь нууц биш шүүдээ. Хэчнээн бидэнд мэдлэг, ур чадвартай сайн багш нар байгаад ч сургалтын орчин нь тэр хэмжээг хангаж чадахгүй болохоор тэр хэмжээний мэдлэг, ур чадварыг бий болгож чадахгүй л байна. Гадаадад хүнийг орлох хэмжээний робот дээр эмнэл зүйн хичээл явагдаж байна. Хагалгаа хийх анхны ур чадварыг түүн дээр эзэмшиж байна. Гэтэл тийм хэмжээний робот  хоёр зуун тавиас таван зуун мянган долларын үнэтэй, гадаадын анагаахын чиглэлийн их, дээд сургуулиудад хэдэн зуугаараа байна,  манайд тийм робот ганц ч алга. Зөвхөн анагаах биш сувилахуйн бүхий л ур чадварыг эхлээд робот дээр эзэмшүүлж байна.Эмчийн мэргэжил бол цаг тутам мэдлэгээ нэмж зузаатгаж байхын зэрэгцээ, дадлага байнга хийж байх шаардлагатай мэргэжил. Бид өөрсдийнхөө боломжоор ДЭМБ-аас 300 мянган долларын симулэшн төвийг Сувилахуйн сургууль дээр байгуулахаар, Ротари клубийн дэмжлэгтэйгээр эх барих эмэгтэйчүүдийн тэнхим дээрээ мөн симулэшн төвийг байгуулахаар зуун далан мянган долларын төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа ч миний яриад байгаа төвшний хаана ч хүрэхгүй шүү дээ.  Одоо бусдаас гуйхаас ч ичдэг болж байна. Ер нь оноос эхлээд л гуйлаа. Харин бид боловсон хүчнээ чадавхжуулах тал дээр нэлээн ахиц гаргаж байгаа. Багш нараа гадаадын их дээд сургуулиудад багшаар олноор ажиллуулахаар явуулж байна. Зөвхөн Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургуульд гэхэд манай дөрвөн багш ажиллаж байна. Одоо дахиад дөрвөн багш ажиллахаар явах гэж байна. Дөрвөн оюутан бакалавраар сурч байна. Би сая очоод хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах талаар мөн Их сургуулийн эмнэлэг  тэдний эмнэлэг хооронд зайн оношилгоог шууд хийдэг болгох тал дээр дэмжлэг аваад ирлээ. Манай их сургуулийн эмнэлэг оношилгооны хувьд японы стандартад хүрнэ гэсэн үг. Ололт амжилт байна байна. Токиогийн анагаах ухаан, шүдний сургуультай их сургуулийн эмнэлэг дээр амьсгалын замын өвчин, Нагоягийн их сургуультай бөөрний өвчин дээр хамтарч эмчилгээ, оношилгоог нэг төвшинд гаргах, хамтарсан судалгаа хийх тал дээр тохиролцоод ирлээ гэх мэт. Мөн манай Сувилахуйн сургуулийн зургаан төгсөгчид энэ жилээс эхлээд сургуулиа төгсөөд шууд Япон улсад асрахуй, сувилахуйн чиглэлээр богино хугацааны мэргэших сургалтад хамрагдаад гурав нь тэндээ урт хугацааны хоёр жилийн сургалтад хамрагдаж цаашдаа гурван жил ажиллаж байхаар тохироод ирлээ. Зургаан сард манай их сургуулийн эмнэлгийн нээлтийн үеэр ирж гэрээгээ байгуулж, хүүхдүүдээ сонгоод  найман сар гэхэд хүүхдүүд маань явахаар болсон. Бид ийм байдлаар сувилахуйн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, сувилагч нарыг олон улсын төвшинд бэлтгэдэг болно. Өөрсдийн хүчээр бий болгож буй амжилтынхаа энэ сард болсон үйл явдлаас дурдахад ийм байна.

Танай Сувилахуй, Нүүр ам судлалын сургууль чанарын менежментийн олон улсын тогтолцоог хэрэгжүүлж байгаа талаар сургалт явуулж байсан?

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” хөтөлбөрт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болох гэсэн зорилтыг дэвшүүлсэн.  Дээрх  зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх замаар байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын зохих суурь бий болгох боломжтой юм хэмээн үзэж Монгол улсын боловсролын салбарт анх удаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001-2016 олон улсын стандартыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Нүүр Ам Судлалын сургуулиуд нэвтрүүлэн ажиллаж байна.

АШУҮИС-ийн хөгжлийн бодлогын хүрээнд олон улсын болон үндэсний стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн үйл ажиллагааг менежментийн шинэлэг арга зүй технологиор хэрэгжүүлж, түүнийг тогтвортой тасралтгүй сайжруулах замаар улс орны шаардлага ажил олгогчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд анхаарч буй хэрэг юм. Чанарын менежментийн тогтолцоо нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн үйл ажиллагаанд чанарын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалт гэсэн үндсэн үйл явцтай бөгөөд зөвхөн сургалтын үйлчилгээний эцсийн чанарыг дангаар нь анхаарах тухай асуудал биш, энэ бол төлөвлөлтөөс бодит ажил хэрэг болгох хүртэлх бүх шат дамжлага дахь системтэй, удирдах процесс юм. Өөрөөр хэлбэл чанарын менежментийн тогтолцоо нь үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ ба хүлээлтэд байнга нийцүүлж, чанарыг тогтвортойгоор сайжруулахад их сургууль түүний салбар бүрэлдэхүүн нэгжүүдийг чиглэл удирдамжаар нэгдсэн байдлаар өндөр түвшинд  хангах стандартын тухай асуудал  юм.

 Боловсролын байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь ямар ач тустай вэ?

Боловсролын байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын удирдлагын тогтолцоог системтэй өөрчлөн хөгжүүлэх арга зам, орц гарцыг тодорхойлох чухал үйл явц юм. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын хөгжил, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.           

Чанар гэдэг ойлголт хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараас байгууллагын үйл ажиллагааны чанарын тухай ярих болсон. Боловсролын байгууллагад нөөцийг оновчтой болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамж ба ажил үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах болон үйл ажиллагааны давхардал, үр ашиггүй байдлыг  бууруулахын тулд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь ихээхэн үр дүнтэй байдаг.

Монгол улсын дээд боловсролын байгууллагуудын өмнө тулгарч буй сорилт, менежментийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцаас харахад боловсролын байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Ялангуяа боловсролын байгууллагын бүтцийг оновчтой болгож, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, үйл ажиллагаа түүний гүйцэтгэлийн үнэлгээний асуудал нь чанарын удирдлагын асуудалтай шууд холбоотой асуудлууд юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, "Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон байна. Тус үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог сайжруулах, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, багш, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлуудыг тусгасан.

Өнөөг хүртэл Монгол улсад их, дээд сургуулиудын чанарын үнэлэмжийг үндэсний болон гадны орнуудын мэргэжлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн байдлаар дүгнэдэг. Магадлан итгэмжлэлээр боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүний нөөц, сургалтын хөтөлбөр, оюутны үнэлгээ, материаллаг бааз зэргийг үнэлж байна. Харин бидний үзэж байгаагаар дотоод гадаадын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын удирдлагын стандартыг хавсран нэвтрүүлснээр илүү үр дүнд хүрнэ. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд оюутны хүсэл сонирхол, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ болон тогтвортой хөгжлийг  анхаардаг болсон бөгөөд оюутнуудын суралцаж байх явц, сургуулиа дүүргэсний дараах сэтгэл ханамж дээшлүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго нь боловсрол судлаачдын анхаарлын төвд байсаар байна.

Иймд чанарын бие даасан бодлого хэрэгжүүлэн сургуулийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарсаар байна. Энэ нь эргээд нөгөө түрүүнээс хойш яриад байгаа чанартай, тогтвортой боловсролыг бий болгоход чиглэгдэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (64.119.22.36)

    2019-01-30

    Iim yum yariad zohihgui bnaa. Harin 00 ugaagaad bichlegee hiilgeed tsatsaad baival humuust iluu sonin baih bolov uu. Meddegguigee meddeggui hun l gej oilgogdoj baina, ene neg avgai. 7 honogiin davtalttai l yariltslaga uguud baigaa bololtoi. Busad ih surguuliin zahirluud chimeegui ajlaa hiigeed yavah. Gent hun gelbelzene gegcheer ene l buhniig meddeg bololtoi. Anagaahaas hurdan yavaasai gej ertuntsiin buh burhnaas guij baigaa, surguuliinhan.

  • Zochin (202.9.43.254)

    2019-01-30

    Huurhii du busdiin haraand urtuj martagdahguin tuld haaya neg zahialgat ymarch amt shimtgui yriltslaga maygiin um biilgeed tabih um da...ene emegteig urubddug bolloo do..

  • (103.229.123.169)

    2019-01-30

    yasan muuhai hiimel tsarai ve