Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайдын томилгоог хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан.

Үүний дараа Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилох эсэхээр санал хураалгаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувийн саналаар дэмжлээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль

1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи

1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар

1999-2003 онд “World Trans” ХХК

2003-2005 онд “Улаан бутан” ХХК

2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК

2008-2016 онд “Мишээл групп” ХХК

2008-2016 онд НИТХ

2015-2016 онд “Мишээл экспо”

2016 оноос Улсын Их Хурлын гишүүн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)