Баянгол дүүргийн өндөр настанд хүндэтгэл үзүүллээ

Шороон гахай жилийн босгон дээр нийслэлийн удирдлагууд өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянгол дүүргийн өндөр настан Ж.Нямдарь-д хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Ж.Нямдарь гуай Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж өссөн бөгөөд энэ жил 99 насыг зооглож байна.

Ноосны үйлдвэрт хангамжийн хэлтсийн даргын ажил эрхэлж байсан бөгөөд 5 хүүхэдтэй, бага охин нь 62 настай аж. Ж.Нямдарь гуай өдгөө 50 гаруй ач зээтэй өнөр бүл болсон байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт,  хөгжил цэцэглэлтийн талаар яриа өрнүүлж урвуулагч хэмээх шороон гахай жил, сар шинийн босгон дээр хүндэтгэл үзүүлэн ирсэн явдалд талархсанаа нийслэлийн удирдлагуудад илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)