Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг хүлээн авч эхэлжээ

Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг Австралийн сургалтын тэтгэлгийн өргөдлийг энэ сарын 1-нээс авч эхэлжээ.

Уг тэтгэлгийн Монгол дахь хөтөлбөрийн одоогийн үе шат 2018 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байдаг аж.

Австралийн сургалтын тэтгэлгийг 2020 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2019 онд зарлах бөгөөд өргөдөл гаргах хугацаа 2019 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна гэж Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хуудсанд мэдээлжээ.

Энэ оны өргөдлийн болзол шалгуурт өргөдөл гаргагчид 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар хоёр жил хөдөлмөр эрхэлсэн байх шаардлагатай гэх мэтчилэн зарим өөрчлөлт орсон байна. Мөн 2019 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй гэжээ.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2019 оны 2,3-р саруудад Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийнэ. Очих газар, хугацаа тодорхой болсны дараа уулзалтын хуваарийгэнэхүү цахим хуудсанд байрлуулах тул тухайн үед нь мэдээлэл авч болох юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)