Их найрагчийг Өнжүүлийн уулст нь нутаглуулна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд, урлаг, соёлын ертөнцөд хүнд гарз тохиов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Ард түмний хайртай найрагчтай өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өглөө 07-09 цагт УДЭТ-т салах ёс гүйцэтгэх юм байна. Найрагчийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүлд нь нутаглуулах ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)