"Цөлийн талх" буюу Хасарваань

Эрдэмтэд хасарваань жимсийг төгс хүнсний бүтээгдэхүүн хэмээдэг. Шаардлагатай бүх шим тэжээл агуулдаг гэж үздэг бөгөөд зөвхөн багахан идэж байсан ч, дараа нь бидэнд хэдэн жилийн турш амьдарч чадах хүч өгөгч юм байна.

Ядрах, цус багадалт, цусны даралт ихсэх, нүүрний мэдрэлийн саажилт буюу ам мурийх, сүрьеэ, зүрх судасны өвчний үед онцгой тустай аж. Үүнээс гадна үргэлжилсэн ханиалга, булчингийн нөхөн сэргэх арга хэмжээ, болон тархины үйл ажиллагаанд эерэг бөгөөд тайвшруулах нөлөөтэй.

Жирэмслэлт, төрөлт ба хөхүүл үед эмэгтэйчүүдэд төрөх явцыг хурдасгах, төрсний дараа сүүний гарцыг сайтар дэмждэг гэнэ. 

Төмрөөр баян

Хасарваань нь төмрийн агууламж өндөр тул цус багадалтаас сэргийлдэг бөгөөд жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд идэж хэрэглэхэд тохиромжтой. 100 гр хасарваань нь 0.9 мг төмрийн агууламжтай төдийгүй үүнийг өдөр бүр идсэнээр нэг өдөрт авах ёстой нийт төмрийн хэмжээний 11 хувийг бүрдүүлдэг байна.

Суулгалтаас сэргийлнэ

Энэ жимс калигаар баялаг бөгөөд энэ нь бактерийг устгах шидтэй байдаг тул суулгалт, ходоод гэдэсний өвчлөлөөс сэргийлдэг. Хэрэв та гүйлгэж эхэлсэн бол хасарваанийг идээд үзээрэй.

Өтгөн хаталтыг эмчилнэ

Өтгөн хатаж, зовоогоод байна уу. Тэгвэл хасарваанийг усанд хийж хонуулаад өглөө нь уугаарай. Удахгүй гэдэс тань суларч, хатсан өтгөн гарч, санааг тань амраах болно.

Тураах ач тустай

Өглөө өлөн элгэн дээрээ хасарваань идвэл тураах онцгой нөлөөтэй байдаг байна. Гэхдээ хэт их идэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь хасарваань чихрийн өндөр агууламжтай бөгөөд зөвхөн өглөө өлөн дээрээ идэх нь жинг бууруулж, гоолиг сайхан биетэй болоход тус болдог байна.

Холестериний хэмжээг тэнцвэржүүлнэ

Та энэхүү жимсийг идсэнээр дахиж холестериний хэмжээ ихэсч, таргалах вий гэх айдасгүй болох юм. Энэ нь бие дэх холестериний хэмжээг тэнцвэржүүлж, биеийг эрүүлжүүлэгч хамгийн шилдэг жимс юм.

Зүрхэнд сайн

Хасарваанийг буцалсан усанд хийж хонуулаад, өглөө нь уух юм уу, эсвэл жимсээ блэндерт хийж нухаш болгож идэж хэрэглээрэй. Энэ нь таны зүрхэнд онцгой сайн нөлөө үзүүлж, хатгуулах, түргэн цохилж, давчдах болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг аж.

Цусны даралтыг тогтворжуулна

Цусны даралт өндөртэй, үүнээс болж зовж шаналдаг хүмүүст эмч нар хасарваань идэхийг зөвлөдөг. 5-6 ширхэг жимсэнд 80 мг магни агуулагдах бөгөөд энэ нь цусанд нөлөөлж, даралтыг тэнцвэржүүлдэг байна. Ойролцоогоор 370 мг магни нь цусны даралтыг бууруулж чаддаг гэх судалгаа хүртэл байдаг ажээ.

Хүчтэй өвдөлтийг намдаана

Бие эрхтэн гэнэт хүчтэй өвдсөн, хатгуулсан үед хасарваань хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг. Энэхүү жимс калигаар баялаг тухай дээр дурдсан. Кали нь мэдрэлийн системд нөлөөлж, хүчтэй өвдөлтийг намдааж, нэг ёсондоо өвчин намдаагчийн үүргийг гүйцэтгэдэг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)