Осолдсон нэг иргэний цогцсыг гаргалаа

 Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.

Түүнчлэн аврагчид таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргалаа.

Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал,  МХЕГ,  “Эко-Алтан Заамар” ХХК,   Заамар сумын ЗДТГ-ын  нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (64.119.18.118)

    2019-03-03

    Tsogtsos garsnaas amid hun garsan bol, odoo unsii hool oo tavilaa, yagaad ingvel Tiim Zambbna gej tootsoolj boldoggui yum be Agraa barsan hun l tsogtsos garhaar ni ta nariig sain ajillaa bayarlalaa geh baihdaa