MИАТ ТӨХК-ийн зуны нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019 оны зуны нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Олон улсын нислэгийн хувиараар 3-р сарын сүүлийн Ням гарагаас буюу энэ жилийн хувьд 3-р сарын 31-ээс зуны нислэгийн цагийн хуваарьт шилжиж байгаа бөгөөд МИАТ ТӨХК хоёр шинэ чиглэл нээж нийт 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

 

  • 2019 оны ШИНЭ ЧИГЛЭЛ
     

МИАТ ТӨХК энэ жилийн хувьд нислэгийн сүлжээгээ өргөтгөж БНХАУ-ын ГУАНЖОУ, Япон улсын ОСАКА хот руу шинэ чиглэл нээхээр болоод байна. 

Гуанжоу хотын хувьд 3-р сарын 31-ээс эхлэн руу 7 хоногийн Пүрэв, Ням гараг бүр, Осака хотын хувьд 7, 8-р сард 7 хоногийн Лхагва, Ням гараг бүр нислэгтэй болсныг дуулгахад таатай байна. 

  • Бээжин хот 7 хоногт 10 нислэгтэй болно. 
     

Бээжин хотын чиглэлийн хувьд 7 хоногийн өдөр бүр хийгддэг үндсэн нислэгээс гадна. 4-р сарын сүүлээс эхлэн Даваа, Лхагва, Бямба гарагийн шөнийн нислэг нэмэгдэж 7 хоногт 10 давтамжтай болно. 

  • Хонг Конг хот ӨДӨР БҮР нислэгтэй болно. 

Энэ жил Хонг Конг хотын чиглэлийн давтамжыг зуны цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм.  Өөрөөр хэлбэл 3-р сарын 31-ээс эхлэн 10-р сарыг дуустал өдөр бүр Хонг Конг хот руу нислэгтэй байна. 

  • Берлин хот ШУУД НИСЛЭГ үйлдэнэ. 

Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэгээс гадна Баасан гарагийн шууд нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэг нь зорчигч таны тохь тухыг сайн хангах суудал бүр дэлгэцтэй Boeing 767-300ER агаарын хөлгөөр үйлдэгдэнэ. 

  • Франкфурт хот ШУУД НИСЛЭГ 7 хоногт 3 удаа үйлдэнэ. 

МИАТ компаний зуны ачааллын үед Франкфурт хот руу шууд нислэг үйлддэг бөгөөд энэ жилийн хувьд 6-р сарын 22-оос эхлэн Мягмар, Лхагва, Бямба гараг бүр ШУУД НИСЛЭГ үйлдэхээр боллоо. 

  • ЗӨВХӨН Москва ШУУД НИСЛЭГ 7 хоногт 4 удаа 

Москва хотын нислэгийн давтамж нэмэгдэж үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгээс гадна ЗӨВХӨН МОСКВА хот руу хийх Мягмар, Баасан гарагийн нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

  • Токио хотын нислэг: 7 хоногт 7 нислэг. 

Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт зуны цагийн хуваарийн турш үйлдэх бөгөөд 6-р сараас эхлэн Мягмар, 7-р сараас эхлэн Бямба гарагийн оройн нислэг нэмэгдэж 7 хоногт 7 нислэгтэй болох юм. 

Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

  • Сөүл хотын нислэг: 7 хоногт 7-11 нислэг

Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд зуны ачааллын үе буюу 6-р сараас эхлэн нислэгийн давтамжыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

  • Бусан хотын нислэг: 7 хоногт 2 нислэг. 

Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгийг зуны цагийн хуваарийн турш хийнэ. 

Та бүхэн нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)