БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сантай танилцав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд, музей, зарим лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ МУИС-ийн музейд байрлах хүндэтгэлийн дэвтэрт МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ үлдээн номын сангийн хамт олонд амжилт хүслээ.

МУИС-ын шинэ номын сан нь дөрвөн уншлагын танхимтай. 700 гаруй хүний суудалтай. Оюутнууд чөлөөт сонголтоор номоо авч, өөрт тохиромжтой байдлаар тав тухтай үйлчлүүлэх боломжийг хангаснаараа онцлог юм. Үндэсний номын сангийн дараа орохуйц томхонд тооцогдох тус номын сан өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй боть номтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн номын каталог ашигладаг байна.

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • oyutan (175.38.227.66)

    2019-03-12

    Muis iin nomiin san tohilog gehdee humuus ni hooloo dotroo hiideg ni hetsuu Uner tanar ihtei zahiral ni meddeggui l yum bh daa

  • Номын санч (103.242.46.141)

    2019-03-12

    Нийитийн Номын сангаар ороорой сайдаа, тэр дундаа сумын номын сангуудаар.