УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намаас түдгэлзүүлжээ

Хуульд зааснаар нам эвсэл улсын их хуралд 8 суудал авч байж бүлэг байгуулах боломж үүсдэг. Харин ардчилсан нам болд гишүүнийг хассанаар тэдний суудал долоо болж байна. Намын улс төрийн шийдвэрээр Батзандан гишүүнийг түдгэлзүүлсэн бол Болд гишүүн намаас гарах хүсэлтээ өөрөө өгөөд байсан юм. Түүнийг хүсэлтийг шийдвэрлэж дууссан байна. Энэ шийдвэрээ хаврын чуулганы эхний өдөр улсын их хурлын даргад хүргүүлнэ гэдгийг бүлгийн дарга Эрдэнэбат хэллээ.

Намаас түдгэлзүүлсэн бичгийг улсын их хурлын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна. Ингэснээр улсын их хуралд  ардчилсан нам албан ёсоор бүлэггүй болох юм. Л.Болд гишүүн гарлаа гээд 200 мянган гишүүнтэй ардчилсан намын хувьд сүртэй зүйл биш гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлжээ.

 Л.Болд гишүүн намаасаа гарах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нэгдсэн чуулган дээр хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг.

 

Б.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.9.42.108)

    2019-03-18

    АН шудрага зүйлийг үзэн яддаг луйварын иушиган гуйвуулдаг удирдлагуудтай

  • зочин (202.126.89.47)

    2019-03-15

    АН ингээд луйврын бүлэглэл гэдгээ баталчихлаа ХА ХА

  • Enhee . (103.111.68.3)

    2019-03-14

    Oopiin sanaa oortoo zov gedeg . Bold gishuund oor bodol baisan baihaa . Ene ercheeree ard tumniihee duu hooloi ni bolj , shudarga uneniihee tald tuushtai baigaarai .

  • Зочин (202.9.45.113)

    2019-03-14

    уа бас сайхан юм боллоо. баярлаад баршгүй нь. элдэв юм ярьдаг, сайхан сайхан юмыг эсэргүүцдэг тэр муу болдоор яах юм бэ. чонон амт магнайдаа ганц гялайлаа. АН минь ёстой ганц зөв юм хийлээ дээ.