Сод хүн

Залуу насандаа би энэ эрхэм хүнтэй ойр дотно, танил байгаагүй. Харин 1984 онд Намсрай эрхлэгч тэтгэвэрт гарч, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Түдэв томилогдон ирэв.

Сонины хамт олны дунд шивэр авир яриа өрнөөд явчихлаа. Зарим нэг нь “За би ч замаа боддог юм уу даа. Бид ямар залуучууд биш. Сонин залуучууд хоёр чинь тэс өөр асуудал” гэх аястай яриа хэлтсээр тэнүүчилж байв. Тиймэрхүү явган яриа тэр дорхноо л алга болсон юм. Л.Түдэв өөр хүн байжээ.

Ерөнхий эрхлэгч маань ажил хүлээж авангуутаа хүн нэг бүрийг дуудаж уулзсангүй. Сонины ажил ямар дэг журамтай байсан, тэр жаягаараа явж байв. Харин нэг ажигласан зүйл нь үе үе санаанд багтамгүй, сэтгэл сэртхийлгэм сэдэвтэй хачин содон нийтлэл гардаг болов. Тухайлбал, Энзомологийн хүрээлэнгийн ажилтан Батбаяр буюу Баабарын хулгайн хэрэгт холбоотой том нийтлэлийг хэвлэж шуугиан дэгдээв. Түүнийг сониныхноос хэн ч мэдээгүй гагцхүү ерөнхий эрхлэгч Л.Түдэв л учир явдлыг сайн мэдэж өөрөө зөвшөөрч сонинд нийтлүүлсэн юм. Тэр үед нийтэд танигдаагүй хэн нэгэн тийм нийтлэл бариад ирэхэд нь хүлээж аваад сониндоо нийтэлнэ гэдэг том зориг, хэтэрхий их итгэл гэмээр. Нийтлэлийн дараа хэл ам гарч л байсан. Харин ч Баабар Л.Түдэв хоёр ялаад л гарсан. Ийм жишээ нэг биш олон бий. Үнэний төлөө тэмцэж яваа хүнд сэтгэл зүтгэл итгэлийг нь дааж чаддаг нэгэн энэ буюу.

1980-аад оны сүүлч үе рүү эргэж нэг өнгийе.

Ардчиллын алтан хараацайнууд гэж өргөмжлөгдсөн залуус өлсгөлөн зарлаж шинэ нийгэм байгуулахын төлөө тэмцэж тухайн үеийн нам төрийн удирдлагыг, огцруулсан түүхэн үйл явдал хэн хүний нүдний өмнө илхэн байна.

Тэр болгоныг мэдэж анзаараагүй зүйлийн талаар өгүүлэх нь үнэнд нийцнэ байх. 1989 оны “Үнэн” сонины нэгэн дугаарын хоёрдугаар нүүрт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны зарим гишүүнийг нэр заан шүүмжилсэн хөдөлмөрчдийн захидлыг нийтэлж шуугиан дэгдээлээ. Тэр нийтлэлийг уншсан хэн боловч ёстой л “эвэртэй туулай” үзсэн мэт ангайцгаав. “Үнэн” сониныхон ч өөрсдөө гайхацгаав. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн удирдлагууд сонины газарт ирж коллегийн гишүүдтэй уулзлаа. Л.Түдэв эрхпэгч тэр уулзалтад “Үүнийг би шийдэж гаргасан юм, Коллегийн гишүүдтэй ямар ч холбоогүй асуудал, хариуцлагыг би ганцаараа хүлээнэ" гээд уг асуудалд цэг тавьж байлаа.

Ер нь “Үнэн” сонин улс орныхоо шинэчлэлийн уриа дуудлага болсныг түүхэн хоёр том хувьсгал гэрчлээд өгч байгаа бус уу. “Үнэн” сонины анхны дугаар Ардын хувьсгалын, шинэ Монгол Улсын тунхаг бичиг болж байсан бол 1989-1990 оны “Үнэн” сонины нийтлэлүүд ардчиллын салхит шувуу болсныг үгүйсгэх аргагүй.

Нэг намтай тэр тусмаа намынх нь төв хэвлэлд шинэ содон цочмоор нийтлэлийг хэвлэн гаргаж уншигчдыг байлдан дагуулсан “Үнэн” сонины тэр үеийн дугааруудыг та эргээд нэг хараарай. Ардчилал, ардчилал шинэчлэлийн утга санаа эндээс л эхтэй юм байна шүү дээ гэсэн сэтгэгдэл арга буюу төрөх буй заа. Угаасаа сонин хэвлэл гэдэг нийгэм, улс төрийн хөтлөгч байдаг, түүнийг эрхлэн гаргагч нь хөтөч юм. Тэгэхээр Л.Түдэв гэдэг хүн “Үнэн” сонины хөтөч, цаашлаад нийгмийн хөтөч гэдэг утга арга буюу урган гарч ирж байна.

Л.Түдэв бол Монгол Улсын XX зууны нийгэм улс төр, оюунлагийн хүрээний том төлөөлөгч. Энэ хүн хэдийгээр төрийн тэргүүний жолоо атгаагүй ч оюун ухаанаараа Монголыг жолоодсон.

Удирдлага дор нь хэдэн жил хамт ажилласан миний ажигласнаар Л.Түдэв эрхпэгч өөрийгөө маш чамбай боловсруулсан, аливаа асуудлыг урьдчилан хардаг, ном их уншсан, одоогийнхоор бол компьютер шиг сэтгэлгээ, ой ухааны багтаамж сайтай, цагийг хий дэмий өнгөрөөдөггүй ямагт түүнтэй уралдаж ажилладаг, тэгснээрээ ч хийж бүтээж чаддаг, хувилшгүй том хүн.

Миний бие 1987 онд улс төрийн тоймчоор ажиллаж байлаа. Хоёрдугаар сарын 10-нд шиг санаж байна. Намайг дуудлаа. Өрөөнд нь ортол,

-За сонин сайхан юу байна вэ. Өөрт чинь нэг санал хэлэх гэж дуудсан юм. Нийгэм, соёлын хэлтсийн эрхлэгчээр томилон ажиллууах саналтай байна гэдэг юм байна. Би:

-Эрхлэгч ээ нийгэм, соёлын салбарын асуудлыг би мэдэхгүй. Улс төрийн тоймчоороо л ажиллая. Тэр хэлтэс соёл урлаг, боловсрол, эрүүлийг хамгаалах, шинжпэх ухаан, нийтийн аж ахуй, тээвэр холбоо гээд миний мэдэхгүй олон салбарыг хамардаг, би яагаад ч дөнгөхгүй гэтэл,

-Мэдэхгүй асуудал гарвал надаас асууж байх. Удахгүй ажпаа авна гэж бодож байгаарай гээд яриа өндөрлөснийг мэдэгдэв.

Хэлтэс дөрвөн хүний орон тоотой. Гэтэл эрдэмтэн зохиолч С.Лочин бид хоёулхнаа. Би ерөнхий эрхлэгчдээ орон тоогоо гүйцээж авмаар байгаа тухайгаа ярьтал “Ц.Балдоржийг хэлтэстээ тоймчоор ав, нөгөө орон тооныхоо хүнийг өөрөө сонгож ол” гэв. Тэгж байтал Ж.Лхагва Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулиа төгсч ирэх болоход нь Л.Түдэв эрхлэгчид түүнийг хэлтэстээ авъя гэтэл “Лхагва ч таарах хүн л дээ. Даан ч хувийн мааз өгөр байгаа юм” гэснээс өөр үгхэлсэнгүй. Би төдөлгүй ээлжийн амралтаа аваад хөдөө явж амарчихаад ирэхэд Лхагва маань миний “цэрэг” болчихсон сууж байв.

“Галзуу нохой шиг” гурван цэрэгтэйгээ гялалзуулж байлаа. Бид дөрөв жил гаруй хамт ажилласан. Дараа жил нь буюу 1988 оны зургаадугаар сарын 20-доор Л.Түдэв эрхлэгч намайг ороод ир гэж хэлүүлжээ.

-За ажил ямар байна вэ гээд инээд алдаад их сайхан зантай ер бусын угтлаа. Би ч

-Сайн шүү. Урамтай байна. Энэ хэлтэс чинь сонирхолтой юм аа. Манай гурав ч мундаг л даа. Тэднийхээ дэмэнд болж байнаа гэлээ. Гэтэл

-Би чамайг өөрийнхөө орлогч бөгөөд “Шинэ хөдөө” сонины эрхлэгчээр томилж ажиллуулмаар байна. Дээш нь намын Төв Хороонд саналаа явуулчихсан. Нэг их татгалзахгүй байх гэв.

-Эрхлэгч ээ хөдөө аж ахуйг дөнгөхгүй байх аа гээд тавьчихлаа.

-Бид бүгд л хөдөө төрж өссөн хүмүүс. Чадахгүй мэдэхгүй асуудал гарахгүй болов уу гээд суудпаасаа боссон нь яриа дууссаны дохио.

Ингээд зургаадугаар сарын 30-нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаар орж би “Үнэн” сонины орлогч эрхпэгч бөгөөд “Шинэ хөдөө” сонины эрхлэгчээр томиогдон Л.Түдэв гуайн шадар цэрэг болсон бяцхан түүхийг үүгээр товчилъё.

 

Ц.Мөнхбаатар Ахмад сэтгүүлч

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (7)

  • иргэн (59.153.112.168)

    2019-03-19

    Баабар маань ХИД ээс килийн боорцог хулгайлж байгаад баригдаж байсан гэдэг яриа сонсож байсан шүү.Түдэв гуай гарцаагүй том сэхээтэн шүү.Бичиж байгаа зүйл нь хүнд заавал нэг ухаарал ѳгч байдаг.

  • (103.212.118.183)

    2019-03-19

    БҮҮБУР ЮУ ХУЛГАЙ ХИЙСНЭЭ ОДОО ЯРИАД ӨГӨӨЧ

  • зочин (103.212.118.183)

    2019-03-19

    БААБАР ЧИНЬ ХУЛГАЙЧ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • (202.55.188.41)

    2019-03-19

    Элэнцэгнийх нь сод хүн. Филатовагийн бөгс долоогч жижигхэн зөгнөлт зохиолч л байсыншдээ.

  • Иргэн (66.181.179.185)

    2019-03-19

    Л.Түдэв гуай ч мундаг хүн дээ. Харин гавьяат Цэрэндавга гуай маань тэгээд л тэтгэвэрт суусан юм байжээ.

  • иргэн (202.131.227.82)

    2019-03-19

    Ёстой л сод хүн мөнөөс мөн шүү.

  • В.Алзахгүй (202.179.27.166)

    2019-03-19

    Бүдүүн дуут ах цааш нь бичээрэй. Би бас Тү эрхлэгчийн тухай ид бичиж байна. Ойрдоо их олон нийтлэл ар араасаа гарч эхэллээ.