Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж байна

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс улсын хэмжээнд зохион явуулж буй "Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журмын хэрэгжилтэнд хяналт тавих " нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төр захиргааны 3-р авто бааз, Засгийн газрын авто баазын тээврийн хэрэгслүүдийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл болон хориглосон байдлаар тавьж хэрэглэсэн эсэхэд хяналт шалгалтыг хийлээ.

Уг арга хэмжээ энэ сарыг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэдийг хориглосон тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэсэн тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэхийг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)