Ардчилсан нам бүлэггүй болсныг УИХ-ын чуулганы үеэр зарлалаа

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн бичгийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарснаар АН бүлгийн үйл ажиллагаа зогсож байгаа гэдгийг зарлалаа. 

УИХ дахь Ардчилсан нам бүлгийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга уншиж танилцуулснаар ийнхүү бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Эдүгээ УИХ-д долоон суудалтай АН зөвлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдсэн билээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.111.68.3)

    2019-04-11

    ДУРААРАА ЮМ ЮУНЫ ЗӨВЛӨЛ !!! ОРОХ ОРОНГҮЙ ХУЛГАЙЧУУД БОЛСОН