Кофе их уудаг хүмүүс урт насалдаг уу...

Кофе хүний биед эерэг, сөрөг нөлөөтэй гэх дам яриа олон байдаг. Харин Харвардын их сургуулийн эрдэмтэд кофе хүний биед ямар нөлөө үзүүлдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоохын тулд 20 жил судалгаа хийсэн байна. Энэ судалгааны дүнд Харвардын эрдэмтэд кофе их уудаг хүмүүс урт насалдаг гэх дүгнэлтэд хүрчээ.

Харвардын эрдэмтэд кофены талаарх судалгаагаа 1976 онд 210 мянган оролцогчтойгоорэхэлсэн байна. Улмаар удаах  жилүүдэд нь судалгаанд хамрагдагсдын шинэчилсээр энэ судалгаанд орсон хүмүүсийн нийт тоо 4.7 саяд хүрчээ. Олон жил үргэлжилсэн, асар том цар хүрээтэй тус судалгаагаар үе, үеийн хүмүүсийн кофены хэрэглээ, түүний үр нөлөөг судалсан юм. Таатай мэдээ гэвэл судалгааны дүнд кофе зүрх судасны болон мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна. Мөн кофенд дурлагсад сэтгэл гутралд орох, амиа хорлох магадлал ч бага байдаг нь ажиглагджээ.  

Та бидний сайн мэдэх кофеиноос гадна өөр биологийн идэвхт олон зуун нэгдэл кофенд агуулагддаг. Харин кофены эрүүл мэндэд үзүүлдэг тустай нөлөө нь энэ бүх нэгдлийн харилцан үйлчлэлээс улбаатай гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тамхи татдаггүй хүмүүсийн биед кофе ач тусаа илүүтэй өгдгийг судлаачид мөн онцолсон юм. Тамхи нь кофены эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөллүүдийг дарангуйлдагтай энэ нь холбоотой юм байна.

Бас нэгэн сайхан мэдээ гэвэл кофе ууснаар паркинсоны өвчин болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал буурдаг байна. Учир нь кофе цусан дахь сахарыг боловсруулахад тус болдгийн зэрэгцээ бие махбодын инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг юм.

Түүнчлэн элэг өвчлөх, элэгний хорт хавдар үүсэхээс кофе сэргийлдэг. Их Британийн Саутгемптоны их сургууль 430 мянган хүнийг хамруулан судалгаа явуулсны дүнд өдөрт 1-2 аяга кофе уудаг хүн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл 22-43 хувь буурдаг бол 3-4 аяга кофе уухад 57-65 хувь буурдаг болохыг тогтоосон байна.

Энэ нь кофенд агуулагддаг исэлдэлтийн эсрэг бодисууд элэгний гэмтсэн эсийг нөхөн сэргээж, халдварын тархалтыг бууруулдагтай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)