Орон сууцны нэгдүгээр давхарт нийтийн хоолны үйлчилгээ явуулах эрх олгох зөвшөөрлийг зогсооно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба  аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт болон бусад нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай холбоотой иргэд, олон нийтээс гарч байгаа гомдол, мэдээллийг хэлэлцүүлгээр хөндсөн бөгөөд нийтийн хоолны үйлчилгээнд хийж буй мэргэжлийн хяналт шалгалт болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал, бодлоо хэлэлцэв.

Орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг өөрчлөн, ашиглалтын шаардлага хангахгүй орчинд нийтийн хоол хүнсний үйлчилгээ явуулж байгаа байруудад бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгож байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийхдээ эрсдэлийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бий болгох, бэхжүүлэх, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслэлгүй нэмэлт төлбөр хураамж авахгүй байх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогч талууд цаашид хамтран ажиллахаар тогтлоо хэмээн АТГ-аас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Занги (202.179.25.206)

    2019-04-12

    ОРОН СУУцны подволуудыг ЧӨЛӨӨЛӨХ хэрэгтэй, Тэнд элдвийн үйлдвэр, засварын газар бх ёсгүй тэр чинь чөлөөтэй буюу орон сууцны шугам хоолой гадны нөлөөөллөөс хмагаалгдажб бх ёстой газаршүүдээ