Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй

Өнөөдрийн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд: Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзэж байна

Нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө. 

Үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • оогий (182.160.36.121)

    2019-04-16

    харааний бэрхшээлтэй 70% дээш алдсан хүмүүст яагаад асаргаа өгч болдоггүй бэ энэ журамаа хармаар бна