Цагдаагийн постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийх явцдаа зам тээврийн осол гаргажээ

Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа, даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийсээр байна.

Том оврын ачааны автомашин жин, тонн хэтрүүлэн ачиж цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийж байх явцдаа зам тээврийн осол гаргасан байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)