Л.Оюун-Эрдэнэ: Есөн сарын дотор 'Эрдэнэт' үйлдвэрийн 40 сая долларыг Ш.Батхүүгээр төлүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа. 

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг хаана гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад эхэллээ. Энэ талаар Засгийн газарт ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Энэ худал мэдээлэл байх. Миний зарчмын байр суурь бол ингэж болохгүй. Одоо “Эрдэнэт” үйлдвэр хохирогч болсон. 40 сая ам.долларын хохиролтой байхад Жастын Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Шинэ томилогдсон прокурор нийгэмд дуйлаан тарьсан хэргүүдээр ажлын хэсэг байгуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Тэр хүрээндээ шалгаж байгаа байх гэж найдаж байна. Үүн дээр ЗГХЭГ-аас комисс томилж байгаа. Энэ комиссыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ганбатаар ахлуулна. Ингээд маш яаралтайгаар 40 сая ам.долларын өрийг барагдуул гэж байгаа. Хэрвээ барагдуулж чадахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргатай хариуцлага тооцно гэж хэлж байгаа. Есөн сарын хугацаа өгч байгаа. Мэдээж энэ бол хууль хяналтын  байгууллагаас шалтгаалах асуудал. Эрдэнэт” үйлдвэрийн захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нар энэ хугацаанд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болгоно гэдэг ор үндэсгүй мэдээлэл.

-Ш.Батхүүгийн хөрөнгө ор сураггүй алга болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар мэдээлэл ЗГХЭГ-т бий юү?

-Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсээд шалгагдаж байгаа учраас Засгийн газар ч юм уу, ЗГХЭГ-аас шууд орох боломжгүй. Бидэнд ирж байгаа мэдээллээс 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний мөнгө байгаа. энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх. Ямар ч байсан есөн сарын дотор төлж барагдуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байгаа.

-Хувь хүмүүс рүү шилжүүлсэн гэсэн үг үү?

-Ер нь бол тийм хувь хүн болон компани руу шилжсэн зүйл байгаа. Тэр бүү хэл хууль хяналтын байгууллагын удирдлага руу шилжсэн байгаа. Тиймээс эдгээр хүмүүсээс энэ хөрөнгийг авах ёстой. Энэ бол луйврын хөрөнгө. Мөн Ш.Батхүүд энэ эрхийг олгосон албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Гарын үсгүүд хуурамч, үгүйг тогтоож олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Энэ ажлууд хийгдэх байх гэж найдаж байна. Үүний тулд л хууль хяналтын байгууллагын удирдлагыг сольсон шүү дээ.  

-“Монголын зэс” кропарци-ийн холбоотой хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Шинэ прокурор ирсэн. Цагдаагийн газраас материалыг дахиж явуулсан гэж надад хэлсэн. Өмнө нь М.Энх-Амгалан прокурор болон түүний томилсон нийслэлийн прокурор Баярмагнай болон 49 хувийн талын прокурорууд энэ хэргийг илт хаасан. Одоо энэ прокурорууд арай тэгэхгүй байлгүй дээ гэж байна. Одоо ерөнхий шүүгч томилогдохгүй байгаад байна. Үүнийг хурдлаасай гэж бодож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.43.195)

    2019-04-20

    Батхүү ч ялаа эдлээд явна биз.Гэвч түүний банк,ШТС уудыг луйвардсан олигархиуд амаа үдүүлцэн юм шигсууж л байгаа.Мөн 51% ийн хулгайч нартай хэзээ хариуцлага тооцох вэ.Тэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд байсан мөнгө,Эрдэнэтийн дансан дахь мөнгийг хуваан идсэн.

  • (119.40.99.30)

    2019-04-20

    Батхүүд мөнгө байхгүй болсон биз дээ.

  • Зочин (202.9.44.149)

    2019-04-19

    энэ хүний хөрөнгө мөнгө ялангуяа жаст ойл элбэгдорж, магадгүй хурцад ч очсон байж магадгүй гэж дам даамаа ярих юм. үнэн болов уу, мөн ч шуналтйа нөхөд юм даа