Бантангийнхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ

Манай Mонголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. 5 сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүл ярьдаг байсан. Тэгээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ.

Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг. Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана.

Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм. Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг. Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь эслэг их хэмжээгээр агуулагддаг. Эслэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдхүүн. Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр эслэг. Эслэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж эслэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж байгаа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд. Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна.
 

Хүнс судлалын ухааны магистр С. Батжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • zochin (202.131.251.130)

    2019-04-23

    Tomchuudiig har gurilaar, harin huuhduuded tsagaan guriltai bantan ugch baibal gesen utgatai gej oilgoloo sh dee. Mongolchuud bid makh gurilaa ideed buruudaagui. Harin suuliin 20-30 jil hujaa mash ikh horoor bordson hujaa nogoo jims ideed tuunees bolj gaj zuil ikh garch bna gej boddog.

  • (202.131.226.2)

    2019-04-23

    zuv

  • иргэн (103.111.68.3)

    2019-04-23

    Одоо бүүр идэх хоол олдохгүй идсэнч сэтгэлдээ сэвтэй идэх юмдаа Бантанг арай л кк хийх юмаа олж цөхөх юм

  • 123 (122.201.23.226)

    2019-04-23

    Бас шарталтанд эээ дээ мөн ч сайн шүү :)

  • (192.82.65.120)

    2019-04-23

    Цагаан будаа бол маш хортой 24 цагаас дээш усанд байлгаад ялгарсан 10% хор ялгарч байна,бантан бол уламжлалт монгол хүний хоол гэдгийг цэвэр цусны монгол хүн та бид л мэдэрхээс эрлийз хурлийз юмнууд юугаа мэдэх билээ

    2019-04-23

    zuv

  • (150.129.142.66)

    2019-04-23

    идэж болно гэсийм бишүү.дахиад уншдаа

  • Зочин (58.140.202.122)

    2019-04-22

    хүнцлээр хордсон будаа л хамгийн сайн уу хэдэн мянган жил бордсон газраас ургасан будаа усан ногоо их идвэл хатуу ширүүн уур амьсгалд амьдардаг монгол хүмүүс чийгтэж сэрүүдэж хавагнаж бөөр бөгс муутай болж шүд ам нь хятад шиг болж илч бядгүй сэрэмгэр амьтад болж хувирана

  • (103.9.89.18)

    2019-04-22

    Хятадууд Монголчуудыг Мах гурилаас нь татгалзуулчихаад өөрсдийнхөө хортой тахиа ногоогоо борлуулах аргаа хайгаа юу.

  • Нудрага. (183.177.101.122)

    2019-04-22

    Энэ хятад судлаач байхаа. Монгол бантан чинь дэлхийн хоолны уралдаанаас алтан медаль авчираа биздээ. Тэнд жинхэн хоолны чанар мэддэг акуулууд байдаг шүүдээ. Бичэх юм олдохгүй зүгээр л санаанаасаа зохиогоод бичээ биз.

  • иргэн (202.9.42.101)

    2019-04-22

    Сүүлийн үеийн будааг будаа гэж итгэхээ болиод бгаа.Хуванцар хиймэл будааг жинхэнээс нь ялгахгүй болохоороо будаа хэрэглэхээ больж бна.Бантанг идсээр өдий хүрлээтБантанг муу хэлэгч яасан аймшиггүй муу хэлнэ вэ.Би өантан.гурилтай хоолоо л гэнэ.

  • иргэн (66.181.169.110)

    2019-04-22

    Будаагаа зарах л арга юм биш үү. Гурил идээд үхсэн хүн гэж сонсоогүй л юм байна.

  • иргэн (66.181.169.110)

    2019-04-22

    Будаагаа зарах л арга юм биш үү. Гурил идээд үхсэн хүн гэж сонсоогүй л юм байна.