Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзахдаа дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж байхыг даалгалаа. Олон жил хүний төлөө гэсэн бодлого орхигдсон, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Хэнтий аймгийн онцгой байдлынхан Оросоос орж ирсэн түймрүүдийг үүлэнд нөлөөлж, цурманд оруулжээ. Онцгойгийнхон гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв. 

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, соёл, шинжлэх ухааны албан хаагчид, эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзалтууд хийлээ. Салбарынхан тулгамдсан асуудал, бэрхшээлийн талаар ярьж, асуулт асууж хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Монгол хүн (150.129.142.144)

    2019-05-07

    ЛАЛАР СҮХ

  • Зочин (150.129.142.144)

    2019-05-07

    МАН ХЭЗЭЭЧ АРД ТҮМНИЙГ БОДДОГ НАМ БИШ ЛУЙВАР ДЭЭРЭМЭЭР ЯВААД СУРСАН УДАХГҮЙ СОНГУУЛЬ БОЛНО ХҮРЭЛСҮХИЙГ НУТАГЛУУЛАХ БОЛНОО ЭГНЭЖ Л БАЙГ ХАРНАА

  • Зочин (150.129.142.144)

    2019-05-07

    Хүрэлсүх өөрийнхөө зэрэгийг муу гэдэгийг мэдээд өрсөлдөж чадахгүй байгаан ил боллоо онигоо экс н энхбаярыг яг гүйцэж харагдаач янхан хүрэлсүх шааж сурсан гар

  • Иргэн (150.129.142.144)

    2019-05-07

    ХҮРЭЛСҮХ ЁСТОЙ ХУДЛАА ШААСАН ПИЗДА ШОУ ХИЙЖ ХЭНТИЙН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХГҮЙ АРГА ЗАЛЬ ЗОХИОЖ ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛЖ ЯВДАГ ХОГИЙН ПИЗДААГИЙН ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ ЮМ БНА ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ЁСТОЙ Ч НЭГ БААСТАХ ГЭЖ ЛАЛАР ! ХЭНТИЙЧҮҮДЭД САЛАХВЧ ӨГЧ БНА МАЙ ХҮРЭЛСҮХЭЭ ЧАМД БУЦААЖ ӨГӨХ ЦАГ ИРСЭН 20,,,ОНД ЧАМАЙГ МАН НАМТАЙ ЧИН АВСЛАХ БОЛНОО !!!!!!!!!!!!!!!!ХЭЛЧХИЙ !!!!!!!!!!