Финландын волейболын багт Монгол тамирчин тоглож байна

Финланд улсын волейболын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийнхны хамт өрсөлдсөн Б.Сэлэнгэ мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр волейболоор хичээллээд таван жил болж байгаа бөгөөд Финландын Хельсинк хотын “Nale А” багт тоглодог. Тус улсад төрсөн Б.Сэлэнгэ өдгөө 16 настай. Түүний баг аваргын төлөөх тоглолтод “LP Viesti’’-гийн тамирчдад хожигджээ.

Жилийн турш үргэлжлэн, шилдгээ тодруулсан тэмцээний хүрэл медалийг “Women volley”-гийн багийнхан хүртсэн байна. Өмнө нь "Vanle”, “Рuma” багт тоглож байсан Б.Сэлэнгэ есдүгээр ангид сурдаг бөгөөд Финланд улсын аваргаас идэрчүүдийн ангилалд мөнгө, өсвөр үе, 14 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртжээ.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)