Эх малын 66 хувь төллөжээ

Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. 5 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу  19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Цаг агаар, ургамлын ургалтын байдал

Өмнөх 7 хоногт тунадас:  4 сарын 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5 сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0 -23.0 мм бороо, хур тунадас, орсноос хамгийн их нь Завханы Алдархаан, Ховдын Чандманьд 23.0 мм, Завханы Улиастайд 21.0 мм, Баянхонгорын Гурванбулагт 17.0 мм орсон байна.  

5 сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсноос Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3.0-7.0 мм тунадас, 5 сарын 8-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр 0.0-5.0 мм бороо орсноос хамгийн их нь Өмнөговийн Гурвантэсд 5.0 мм бороо орсон.

5 сарын 9-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр, 5 сарын 10-нд ихэнх нутгаар бороо, хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ. Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)