Чарганы зам лууг бэлгэджээ

Бээжин хотод 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах бөгөөд наадам болох хотхоны зураг төслийг олон нийтэд танилцуулсан. Хятад улсын бүтээн байгуулж буй олимпын хотхон техник, технологийн шинэчлэлээс гадна үндэстнийхээ хэв шинжийг тусгаснаараа онцлогтой аж. Тухайлбал, чарганы уралдааны зам хятад домгийн луу адил хэлбэртэйгээс гадна дэлхийн анхны 360 хэмт уралдааны мушгирсан зам болно гэж наадмын зохион байгуулах хорооноос мэдээлжээ. Энэхүү замын эргэлтийн хэсэг дээр тамирчид цагт 134.4 километр хүртэл хурдлах гэнэ. Дэлхийд тэргүүлэх том бүтээн байгуулалтын байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор Бээжингийн Яньчин дүүрэгт барьж буй чарганы төвийг дээд зэргийн стандартаар, хамгийн дэвшилтэт технологиор барьж байгаа. Энэхүү замыг зохион байгуулагчид “Луут зам” хэмээсэн ба олимпын наадмын дараа Хятадын чарганы спортын төв болох юм байна. Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн хүрээнд 52 барилга байгууламж барих гэнэ. Тэдгээрээс 44 барилгын ажлыг эхлүүлжээ.

Өвлийн олимпын наадам хүртэлх 1000 хоногийг тоолж эхлэх ёслол өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Дашрамд дурдахад, Бээжин өвлийн болон зуны олимпыг зохион байгуулж буй дэлхийн анхны хотоор шалгарсан юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.106)

    2019-05-15

    шааал тэнэг юм хийж байхын..юу нь онцгой байгаан..луугүй хужаа юм гэж байхгүйнмаа нээрээ..