Боловсон жорлон ашиглахыг уриаллаа

Бие засах газраа стандартын шаардлагад нийцүүлэх уриалгыг "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНТҮГ-аас гаргажээ.

Соёлт хүн төрөлхтөн хөгжил өөд тэмүүлж, өдөр тутмын амьдралдаа аль болох тав тухтай, цэвэр тохилог, хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлэх болсон.

Хүн бүр өдөрт дор хаяж 3-4, түүнээс ч олон удаа бие засах шаардлага гарч жорлонг "зорьдог".  Гэтэл нийт хүн амын олонх нь хэрэглэж буй модон жорлон нь дэлхийн хөгжингүй улс орнуудын 1990-аад онд хэрэглэж байсан үеийнх бөгөөд хоцрогдсон технологитой хэвээр байгааг албаныхан онцолж байна. Модон жорлон нь  хөрсийг бохирдуулж 36 төрлийн халдварт өвчний нянг агаар болон хөрсөөр дэгдээдэг аж.

Тиймээс Баянхонгор аймгийн гэр хорооллын айл өрх, гадна талбайдаа нийтийн бие засах газартай аж ахуйн нэгжүүдийг хүний эрүүл мэндийг хамгаалсан агааржуулалтын хоолойтой, суултуур эсвэл гишгүүртэй, цэвэрлэх боломжтой эд материалаар хийсэн, гадна, дотно гэрэлтүүлэгтэй, бороо, цасны ус орохоос сэргийлж өндөрлөг газар байрлуулсан зэрэг стандартын шаардлага хангасан бие засах газартай болохыг уриаллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)