Хатгал тосгонд цасны зузаан 80 см байна

Онцгой комиссын ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн өрхүүдэд өвс, тэжээл олгож, 02:00 цагт Хатгал тосгонд ирж ажиллалаа. Хатгал тосгонд цасны зузаан 40 см. Хунгарласан газартаа 80 см байна. 392 Өрхийн 46200 толгой мал бэлчээрлэх боломжгүй өвс, тэжээлгүй өлдөж зогссон байна.

Тосгоны цагдаагийн тасгаас Хатгалаас гадагш явахыг хориглож нэвтрэх цэг дээр эргүүл пост ажиллаж байгаа юм байна. Аймгийн Онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийг таван чиглэлд малчдад олгохоор бэлтгэл ажлаа хангажээ. EБС-ийн сургалтын үйл ажиллагааг 5-р сарын 20-ны өдрийг хүртэл зогсоосон байна. Жилийн эцсийн мал тооллогоос хойш 600 гаруй том мал зүй бусаар хорогдож, хаврын сар гарсаар орсон 2 удаагийн цаснаар төл болон том малын 254 толгой мал хорогдсон дүн мэдээтэй.

Малчдын болон тосгоны аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл дуусчээ. Аймгийн аюулгүйн нөөцөөс дахин өвс, тэжээл нэмж олгохоор боллоо гэж ХАОБГ-аас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)