Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш буюу 18-нд Архангай, Өвөрхангай, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг анхааруулж байна.

    Мөн Онцгой байдлын байгууллагаас цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээллийг үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран  хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин иргэнд гар утсаар нь мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)