МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.05.22/ 13.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар МАН-ын Бага хурлын товыг товлох болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулах учраас ийнхүү Бага хурлыг товлохоор Удирдах зөвлөл хуралдах юм байна. УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон.

Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу бүртгүүлсэн бөгөөд Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Тиймээс МАН Бага хурлаараа нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ Бага хурлаараа товлох юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоор бүртгүүлээд байгаа юм. Сануулахад, нэр бүхий иргэд нөхөн сонгууль товлосон болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг маргаан үүсгэж, тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасныг УИХ дахин хэлэлцэх шаардлага бий болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)