Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан болов.

 

Тэрбээр энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д 247 кг өргөж дэд аварга болсон бол АНУ-ын тамирчид алт, хүрэл медалийн эзэд болжээ. Э.Содномпэлжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.

 

Монголын багаас Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-д өрсөлдсөн Э.Галбаяр 170 кг шахаж хүрэл медаль хүртсэн бол ахмад тамирчдаас 105 кг-д Ц.Мөнхбаатар 182,5 кг-ыг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ. Токио хотноо болж буй Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 26-нд өндөрлөнө.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)