Герман улс хүчирхэг эдийн засгаараа АНУ, Япон, Хятадыг удаалж байна

Герман улс нь хамгийн өндөр хөгжил, хүчин чадал бүхий аж үйлдвэржсэн орнуудын тоонд ордог бөгөөд АНУ, Япон, Хятадын дараа орох дэлхийд дөрөвт тооцогдох хүчирхэг эдийн засагтай. 82 гаруй сая хүн амтай ХБНГУ нь Европын Холбооны хамгийн том бөгөөд чухал зах зээл нь болж өгдөг. Германы эдийн засаг нь үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээнд суурилдаг. Ялангуяа машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хүнд даацын машин механизм мөн химийн гаралтай бүтээгдэхүүн зэрэг нь олон улсад үнэлэгдэж эдгээр нь экспортын бүтээгдэхүүний дийлэнх хувийг нь эзэлдэг байна.

Ойролцоогоор 4 евро бүрийг экспортоос олдог ба таваас илүү ажлын байр тутам нь шууд болон шууд бус байдлаар гадаад худалдаанаас хамаарч байдаг байна. 2014 оны байдлаар үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлсэн ойролцоогоор 1,51 тэрбум ам.долларын экспортын орлогоороо Герман улс Хятад (2,34 тэрбум ам. дол.), АНУ (1,62 тэрбум ам. дол.)-ын дараа дэлхийн гурав дахь том экспортлогч улс болсон юм.

Германы олон улс дахь өрсөлдөх чадварын үндэс суурь нь Германы DAX индекст бүртгэлтэй 30 том аж ахуйн нэгжүүдээс (Siemens, Volkswagen, Allianz, SAP эсвэл BASF) гадна хэдэн арван мянган жижиг дунд аж ахуйн нэгжүүд (500 хүртэлх ажилчинтай), механик инженер, хангамжийн салбар, түүнчлэн нано- болон биотехнологийн салбрууд болж өгдөг байна. Азийн орнуудын хувьд  хөгжиж буй орнуудтай хийж буй худалдаа болон эдийн засгийн харилцаа нь тогтвортой өссөөр байгаа билээ. Азийн зах зээл нь Германы бараа бүтээгдэхүүний хоёрдох чухал зах зээл нь болж байна. Жишээ нь 1999 оноос хойш ХБНГУ нь Хятад улсын хувьд хамгийн том европын хөрөнгө оруулагч нь болсоор байгаа ба ойрооогоор 2500 германы аж ахуйн нэгж компаниуд тус оронд төлөөлөгчийн газартай юм байна.

Эх сурвалж: tatsachen-ueber-deutschland.de

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (90.220.40.203)

    2019-05-29

    olon muslimees bas mongo otuulsan bizdee merkel avgai