П.Сүхбат гарьдын зодог шуудгийг төрөлх нутгийнх нь музейд бэлэглэжээ

МУГТ, Улсын гарьд Пунцагийн Сүхбатын нэрэмжит барилдаанд өчигдөр Баянхонгор аймагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уг барилдаанд Улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн, Улсын начин Б.Баянжаргал, Б.Сангисүрэн, Б.Хишигбаатар, Д.Цэрэнтогтох нарын улс аймгийн  алдар цолтой 128 бөх барилджээ. 

Хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний бөх Аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, Улсын харцага Н.Золбоо, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шөвгөрлөө.

Тус барилдааны үеэр Аймгийн ИТХ, ЗТДГ, БТСГ болон үндэсний бөхийн салбар холбооноос П.СҮХБАТ агсны гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл болгож таван сая төгрөгийг Аймгийн бөхийн холбооны тэргүүн Ц.Дашцэрэн гардуулж өгөв.

Мөн П.СҮХБАТ агсны гэргий н.Сарангэрэл ханийнхаа Монгол улсын Гарьдийн өмсгөл буюу зодог шуудгийг нь төрөлх нутаг усных нь музейд хадгалуулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)