Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-ын элчин сайд Шин Хайминтай эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлж, “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв.

Ингэхдээ төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцов.

Үүний дараагаар Хятад Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Нийслэлийн Ногоон нуур орчимд баригдах “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн талаар талууд найрсгаар санал солилцож төсөл хэрэгжүүлэх баримт бичгийг Хятадын холбогдох байгууллагатай энэ оны 07 дугаар сард багтаан байгуулахаар тогтов.

Цаашид хоёр талын уулзалтаар хэлэлцсэн асуудлаар ойр ойрхон мэдээлэл солилцож ажиллахаар болов.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)