"Эмээлт" захад хуримтлагдсан 600 мянган адууны ширийг БНХАУ руу экспортолж эхэллээ

Засгийн газраас 2017 оны намар тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс хойш “Эмээлт” захад 14 тэрбум төгрөгийн 600 мянган ширхэг адуун шир хуримтлагдаж, муудсан.

“Эмээлт” захад адууны шир хуримтлагдсантай холбоотойгоор Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, дээрх адууны ширийг БНХАУ руу энэ оны арваннэгдүгээр сар хүртэл экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжиж, БНХАУ руу адууны ширийг экспортод гаргаж эхэллээ.

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.21.118.178)

    2019-06-10

    Энэ чинь зах зээлийн жам ёсонд төрийн зүгээс зүй бусаар оролцдогийн жишээ л дээ. Энэ шийдвэр 2014 онд гарсан. Өмнө нь бас нэг удаа аргагүйн эрхэнд Хятад руу хуримтлагдсаныг нь гаргасан. Арьс шир боловсруулах ажил нь санаан зоргоор явдаггүй, мөнгө, технологи, мэргэжилтэн хэрэгтэй гэдгийг л харуулаад байгаа юм.

  • зочин (66.181.161.59)

    2019-06-09

    хүрэлсүхийн алдаатай бодлогын харгайгаар адууны ширэн дээр хичнээн асуудал хохирол үүсэв одоо ичихгүй монголын засгийн газрын үмхийрүүлсэн өттэй арьсийг хятадууд авна гэж хөрш улсаа доромжилсон мэдэгдэл хийгээд маргааш гэдгийг мэдэхгүй загнадагаа болимоор юм