Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2019 оны тэмцээн 06 сарын 07-08 нд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн дэх Модон бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд, Бага-нуур ХК, Мон-Алтиус, Шивээ-Овоо ХК, ХААИС-ийн “Залуу Од” спорт клуб-1,2, ТЭЦ-3 ТӨХК, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Дорноговь зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн тамирчид оролцон 2 өдрийн туршид өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын багийн тэмцээн гэсэн 5-н төрлөөр явагдаж дүнгээ гаргасан юм. 

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 157 оноогоор Эрдэнэт багийн тамирчин СМ З.Байтагсүрэн, хоёрдугаар байранд 107 оноогоор ТЭЦ-3 ТӨХК-ийн тамирчин СДМ Б.Доржцэрэн, гуравдугаар байранд 158 оноогоор Бага-Нуур ХК-Залуу Од спорт клубийн тамирчин СМ М.Хүрэлмөнх, эмэгтэйчүүдээс 165 оноогоор ХААИС багийн тамирчин, Б.Оюумаа шалгарч шинэ улсын аварга болсон юм. 2-р байранд 175 оноогоор Залуу Од спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Оюунтуяа, 3-р байранд 176 оноогоор ХААИС багийн тамирчин Э.Аюурзана нар эхний гурван байрт шалгарчээ. 

Багийн талбайн цохилтын тэмцээний хувьд 2 дах жилдээ зохиогдсон бөгөөд баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Энэ төрлөөр манай тамирчид Дэлхийн аварга шалгаруулах 2016 оны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн энэ сарын 13-19-нд эрэгтэй багийн талбайн цохилтын төрлөөр Азийн аваргын тэмцээнд өрсөлдөнө.

Эрэгтэй багийн талбайн цохилтын тэмцээнд 6 баг өрсөлдсөнөөс ТЭЦ-3 ТӨХК-ийн ХК-ийн тамирчид 1-р байр, Бага-Нуур ХК-ийн тамирчид 2-р байр, Залуу Од спорт клубийн баг тамирчид 3-р байр, эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд Залуу Од спорт клуб, 2-р байранд ХААИС-ийн баг, 3-р байранд Дархан баг тамирчид шалгарч медалийн эзэд болсон.

Харин холимог хосын төрөлд Залуу Од спорт клубийн тамирчид ОУХМ Б.Баянбулаг, Б.Оюунтуяа нар 53 оноогоор алтан медаль, Эрдэнэт багийн тамирчид С.Самбуу, Б.Эрдэнэболор нар 55 оноогоор мөнгөн медаль, мөн Эрдэнэт багийн тамирчид болох СМ З.Байтагсүрэн, Б.Үүрийнтуяа нар 56 оноогоор хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 47 оноогоор ХААИС багийн тамирчин СМ Д.Даваадорж, Э.Энх-алдар, 2-р байрыг 53 оноогоор Бага-Нуур ХК-ийн тамирчид ОУХМ Б.Мөнхбат, СМ М.Хүрэлмөнх, 3-р байранд Залуу Од спорт клубын тамирчин СМ Ц.Баасанжаргал, Х.Пүрэвжаргал нар шалгарсан. 

Эмэгтэй хосын төрлийн тэргүүн байранд 55 оноотой ТЭЦ-3 ТӨХК багийн тамирчин ОУХМ Б.Хишигжаргал, СДМ Ц.Баярцэцэг, дэд байранд 58 оноогоор Дархан багийн тамирчин М.Гүндэгмаа, Д.Халиунаа, 3-р байранд 61 оноогоор ХААИС багийн тамирчин Э.Үнсгэлжин, Б.Оюумаа нар шалгарч аваргууд боллоо. 

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 409 оноогоор ОУХМ Б.Мөнхбат ахлагчтай Бага-Нуур ХК-ийн баг алтан медаль, 426 оноогоор спортын мастер Д.Отгонпүрэв ахлагчтай ТЭЦ-3 ТӨХК-ийн баг мөнгөн медаль, 428 оноогоор спортын дэд мастер Г.Санзайдорж ахлагчтай ХААИС баг хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэй багуудаас 474 оноогоор Д.Балжинням ахлагчтай ХААИС баг 1-р байр, 485 оноогоор ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай Залуу Од спорт клуб 2-р байр, 501 оноогоор спортын дэд мастер Г.Ижилцэцэг ахлагчтай ТЭЦ-3 ТӨХК-ийн баг 3-р байрт шалгарлаа. 

Байгууллагын нэгдсэн дүнгээр: 
1-р байранд 89 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, Спортын дэд мастер Г.Санзайдорж ахлагчтай ХААИС баг,
2-р байранд 101 оноогоор Спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай, спортын мастер Д.Отгонпүрэв ахлагчтай ТЭЦ-3 ТӨХК-ийн баг,
3-р байранд 102 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай Залуу Од Спорт клубийн баг тамирчид шалгарч цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Монголын Модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Спортын мастер Ж.Буяндалай, ерөнхий нарийн бичгийн дарга, ОУ-ын шүүгч Ч.Эрдэнэтуяа нар оролцож тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм. Энэ оны 06 сарын 13-19-нд Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Боюун хотноо болох бөгөөд тус тэмцээнд ХААИС-ийн “Залуу Од” спорт клубийн баг тамирчид 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор тэмцээн болох газрыг зориод байна.  


МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)