Л.Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин болов

Дэлхийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Л.Месси хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд 127 сая ам.долларын орлоготой ажиллажээ. “Форбес” сэтгүүлээс уламжлал болгон тодруулдаг жагсаалтад түүхэндээ анх удаа эхний гурван байрт хөлбөмбөгчид багтжээ. Жагсаалтад Л.Мессигээс гадна Кристиан Роналду, Сильва Сантос Неймар нар багтсан байна. Өнгөрсөн онд Кристиан Роналду 109 сая ам.доллар, Неймар 105 сая ам.долларын орлого олжээ.

Хөлбөмбөгийн спортын алдартнуудын араас Америкийн сагсан бөмбөгийн одод жагсаалтын эхний 10 байрт орсон байна. Тухайлбал, Леброн Жеймс 89 сая ам.доллар, Кевин Дюрант 65.4 сая ам.долларын орлогоор жагсаалтад багтжээ.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)