Шар хайс хүчтэй салхины ая даасангүй

Нийслэлийн гудамж талбайн авто замын хэсэгт шар өнгийн тусгаарлагч энд тэндгүй байрлуулсан бөгөөд сүүлийн хэд хоног хэл амны бай болоод байсан  автозамын тусгаарлах шар хайс урьд шөнийн хүчтэй салхины аяыг даалгүй нуржээ. Нийтдээ 760 сая  гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайстай холбоотойгоор цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл явж буй. Өчигдөр Монголын зохион бүтээгчдийн холбооноос ийм хэмжээний урттай хайсыг үндэсний үйлдвэрлэгчид 200 сая төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой байсан гэсэн санааг илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн.

 

Нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж буй уг хашаа ганц өдрийн салхи даалгүй газарт унан, эвдэрч эхэлжээ.

 

Шар хайсыг Нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуух зам гээд нийтдээ 6000м урт замд байршуулаад хэдхэн хонож байсан юм. Ийнхүү “үнэ цохьж” авсан  шар хайс түрүүчээсээ тараа таниулж  эхлэв бололтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Батмөнх БЗД-ийни 5-р хороо (202.21.105.115)

    2019-06-17

    Хятадын үйлдвэрээс ийм хэмжээний хашаа, хайс авах хөрөнгөнөөс ларуй 2,5 дахин үнэтэй авсан байна. Тэгээд 1 жилийн баталгаатай гэж солиотой зүйл яриад сууж байх юм. 5 км энэнээс өндөр хашааг 350 саяд авч болохоос гадна 3-5 жилийн баталгаа өгдөг болоод удаж байна. Хотын даргаа. Яаж хусахаараа ингэж улайрдаг байна аааааааааааааааа?