Өөжинмед эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө үнэ төлбөргүй үйлчилж байна

Монголын томоохон үр шилжүүлэн суулгах төвүүдийн нэг болох “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” нь үүсгэн байгуулагдаад 4 жил болжээ. Тэд 2 жилийн өмнө “100 хүүхдийн баяр”-аа нижгэр тэмдэглэж байсан бол өнөөдөр тэдний хамт олны хичээл зүтгэлээр гэр бүлдээ баяр баясал болон мэндэлсэн хүүхдийн тоо хэдийнээ 400 давсан байна.

Тус төв нь 4-н жилийн ойн баярын хүрээнд “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийг сохирхсон хүн бүхэнд нээлттэй өдөрлөгийг 2019 оны 6 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр тус өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийн үйл ажиллагаатай танилцах, үргүйдэлтэй холбоотой ганцаарчилсан зөвлөгөө болон "Эр бэлгийн эсийн шинжилгээ", тус төвд карттай үйлчлүүлэгчид "Умайн хүзүүн эсийн шинжилгээ"-г үнэ төлбөргүй өгөх боломжтой юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)