Ерөнхий сайд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, сахилга, дэг журам сахиулах, байлдааны бэлтгэл, соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахад бага дарга нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэрээр тэмдэглэв.

Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав.

Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Эдийн засгаа өсгөж, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдалгүй гарсан, мал сүргийн тоо өссөн, төмс, улаанбуудайн хэрэгцээг дотоодоос хангаж байгаа зэргийг дурдав. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр иргэдээ бүрэн хангаж улмаар экспортлогч орон болохыг зорьж байгааг хэлэв. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг тэмдэглэлээ.

Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо. Зэвсэгт хүчин, Хил, Дотоодын цэрэг, Ардын армид жагсаалын даргаар алба хаасан нэр бүхий хүмүүст Ерөнхий сайд дурсгалын зүйл гардуулав. Тэдний хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 70 настай байлаа. Дурсамж-уулзалтаас ”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулагдсаныг зарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • иргэн (64.119.25.77)

    2019-06-25

    энэ бага дарга цэрэг болж, том ах болж жүжиглэхээс өөр хийж чадах юм үнэндээ алга даа

  • баатар (183.177.99.94)

    2019-06-24

    цэрэгт гоожуур байсан юмнууд нэг ийм юм бичих юмдаа бага дарга ЖА гэдэг бол харинч энэ тэндээс ирсэн охидуудыг эр хүн болгоод гэрт нь хариулдаг олон дундаасаа шалгарсан жавхаатай залуучууд байсан юмдаа намайг залууд ахмад үеээ сонсож харж хандаэ эргэн дурсан нь хүний ёс юм шүү

  • зочин (202.9.42.96)

    2019-06-22

    ТА өөрөө тэднийг нэг байх.Ахмадийн сургаал алт гэдэг үгийг зарим хүн огт мартсан байх юм.Өнгөрсөнөө хараах биш тэднээс амьдралын туршлагыг авч ажил төрөлдөө ашиглвал өөрийн чинь сурч мэдэх цаг хугцааг хэмнэх болно гэдгийг ухаарах хэрэгтэй.

  • 555 (202.70.46.18)

    2019-06-22

    ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДАЖ БГАА БАГА ДАРГА НЭРТЭЙ ЦЭРЭГ ДЭГЛЭГЧ НАРЫГ НЭГ ДОР БӨӨГНҮҮЛЖ ХӨӨРГӨХ НЬ БУРУУ ..ТЭД ЮУ ХИЙХЭЭС Ч СИЙХГҮЙ ..70-80 ОНД БАГА ДАРГААР ОРОН ШОРОН ДАМЖСАН...ЭНД ТЭНДХИЙН ДОВ ЖАЛГАНЫ АТМАН НЭРТЭЙ БОЛОВСРОЛ НИМГЭН ЦЭРЭГ ДЭГЛЭЖ ЦАГ НӨХЦӨӨЖ БСАН ХҮНД ГАРУУД ДИЙЛЭНХИ НЬ БАЙСАН..ОДОО ЭД НАР 60 ГАРААД ТАЛИЙСЭН ТЭД НИЙГЭМД ЮМ ХЙИЖ БҮТЭЭДЭГ ҮЕ НЬ ӨНГӨРСӨН ХАРИН ЭНД ТЭНД ЖАГСААЛ ЦУГЛААН 5-10 ТӨГРӨГ ГАНЦ НЭГ ШИЛ ЮМААР ХИЙЕ ГЭВЭЛ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ ИРЖ БУДЛИАН САМУУН ХУТГАЖ БОЛ ЧАДАХ БХ...

    зочин (202.70.46.18)

    2019-06-22

    ТА өөрөө тэднийг нэг байх.Ахмадийн сургаал алт гэдэг үгийг зарим хүн огт мартсан байх юм.Өнгөрсөнөө хараах биш тэднээс амьдралын туршлагыг авч ажил төрөлдөө ашиглвал өөрийн чинь сурч мэдэх цаг хугцааг хэмнэх болно гэдгийг ухаарах хэрэгтэй.