Монголын дугуйн спортын улсын аваргууд тодорч эхэллээ

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаан өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. 47 дахь удаагийн тус тэмцээнд нийт 10 гаруй клубын 60 орчим мэргэжлийн тамирчин 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорьж байна.

Тэмцээн Насанд хүрэгчдийн УАШТ-ий цуваа гараат 50 км-н уралдаанаар үргэлжилсэн бөгөөд эрэгтэй төрлийн 1 дүгээр байранд Хас банкны тамирчин Э.Болор-Эрдэнэ, 2 дугаар байранд “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Б.Тэгшбаяр, 3 дугаар байранд Хас банкны тамирчин Э.Билгүүнжаргал нар орж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болоод байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Ц.Солонго, “Аттила” клубын тамирчин Ж.Анужин, “Атилла” клубын тамирчин Н.Золжаргал нар эхний гурван байранд шалгарлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)